Буцаах, солих журам
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 сар
IIIБАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААХ, СОЛИХ ЖУРАМ
Үнэртэй ус болон гоо сайхны бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, ариун цэвэр, хувийн эмзэг хэрэглээнд шууд хамаардаг бараа тул доорх журмыг хатуу мөрдөнө.
1. Буцаалт, солилцоо хийх нөхцөл
- Үйлдвэрийн битүүмжлэлтэй бараа: Гаднах гялгар хальс, үйлдвэрийн лац, хамгаалалтын наалт гэмтээгүй, хайрцаг үзэмжээ алдаагүй тохиолдолд хүлээн авснаас хойш 24–48 цагийн дотор өөр бараагаар солиулах хүсэлт гаргаж болно.
- Шүршигч толгой (пульверизатор) ажиллахгүй байх.
- Савлагаа хагарсан, гоожсон байх.
- Буруу бараа: Захиалсан бараанаас өөр кодтой/нэршилтэй бараа андуурагдаж хүргэгдсэн (хүлээн авснаас хойш 24 цагийн дотор холбогдон зургаар баталгаажуулна).
2. Буцаах, солих боломжгүй нөхцөлүүд
- Үйлдвэрийн гялгар хальс, лац, лацны наалт задарсан.
- Үнэртэй усыг туршиж шүршсэн, хэрэглэсэн.
- "Үнэр нь төсөөлснөөс өөр байна", "Үнэр нь таалагдсангүй", "Арьсанд тохирохгүй харшил өглөө" гэсэн шалтгаанаар задлагдсан бүтээгдэхүүн.
- Хэрэглэгчийн буруутай үйлдлээс болж хагарсан, гэмтсэн бүтээгдэхүүн.
3. Тээврийн зардал ба мөнгө буцаан олгох
3.1. Хэрэглэгчийн хүсэлтээр (лац задраагүй барааг солих) гарах хүргэлтийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
3.2. Дэлгүүрийн буруугаас шалтгаалсан буцаалтын хүргэлтийн зардлыг Дэлгүүр хариуцна.
3.3. Буцаалтын төлбөр нь барааг шалгаж хүлээн авснаас хойш ажлын 1–3 хоногт хэрэглэгчийн өөрийн нэр дээрх данс руу шилжинэ.
IVАЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО БАРИХ
Байгууллагын нэр
"Наран Америк Бараа"
Цахим шуудан
Ажиллах цагийн хуваарь
24/7 Цахим худалдаа
Албан ёсны хаяг байршил
Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил /17011/, Махатма Гандигийн гудамж 135-р байр, 2-р давхар, 226 тоот
Салбар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 100 айл, Монгол 3-р сургуулийн хойно 42в байр
