Үйлчилгээний нөхцөл болон журам
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 9 сар
"Наран Америк Бараа" цахим худалдааны систем
IҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
1. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь нэг талаас цахим худалдан авалт хийж буй хэрэглэгч (цаашид “Хэрэглэгч”, “Та” гэх), нөгөө талаас Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Стадион оргил /17011/, Махатма Гандигийн гудамж 135-р байр, 2-р давхар, 226 тоот хаягт байрлах "Наран Америк Бараа" (цаашид “Дэлгүүр”, “Компани” гэх)-ийн албан ёсны цахим худалдааны систем (цаашид “Вэб сайт” гэх)-ийн хооронд үүсэх бараа бүтээгдэхүүн сонгох, захиалах, худалдах, хүргэх, хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Хэрэглэгч тус системд бүртгүүлэх, зочин хэрэглэгчээр захиалга үүсгэх, төлбөр төлөх товч дарснаар энэхүү үйлчилгээний нөхцөлийг бүрэн уншиж танилцан хүлээн зөвшөөрсөнд тооцно.
1.3. Вэб сайтын лого, брэнд нэр, дизайн, зураг болон контентыг зөвшөөрөлгүй хуулах, дуурайх, олшруулах, бусад зорилгоор ашиглахыг хориглоно. Зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцно.
2. Бүтээгдэхүүний чанар ба баталгаа
2.1. Манай дэлгүүрт худалдаалагдаж буй үнэртэй ус, гоо сайхны бүх бүтээгдэхүүн нь АНУ, Канадын албан ёсны дистрибьютерүүдээс нийлүүлэгддэг 100% оригинал, чанарын баталгаатай эх хувь байна.
2.2. Бүтээгдэхүүний тайлбар, үнэрийн нотууд, арьсны төрөл, эзлэхүүн (ml/oz)-ийг үнэн зөв мэдээлэхийг зорьдог. Үйлдвэрлэгчийн зүгээс сав баглаа боодлын дизайн, шинэчлэлтийг хийсэн тохиолдолд бодит савлагаа сайтын зургаас үл ялиг зөрөх боломжтой.
2.3. Хэрэглэгч өөрийн сонирхож буй бүтээгдэхүүний найрлага, үнэрийн онцлог, хэрэглэх заавартай сайтар танилцаж сонголтоо хийх үүрэгтэй.
3. Захиалга баталгаажуулах, төлбөр төлөлт
3.1. Вэб сайт нь 24 цагийн ажиллагаатай бөгөөд захиалгыг хэзээ ч хийж болно.
3.2. Хэрэглэгч сагсалсан барааныхаа төлбөрийг дараах төлбөрийн хэрэгслүүдээр бүрэн төлснөөр захиалга баталгаажна:
3.3. Захиалга хийх үед гарч ирэх QPay QR кодыг уншуулах эсвэл банкны апп руу шилжих холбоосоор төлнө. Төлбөр орсон даруйд захиалга автоматаар баталгаажна. Төлбөртэй холбоотой асуудал гарвал Хэрэглэгчтэй харилцах төв (9882-4848)-д хандана уу.
4. Хүргэлтийн нөхцөл
4.1. Улаанбаатар хот доторх энгийн хүргэлт: Захиалга баталгаажсанаас хойш 24–48 цагийн дотор хүргэгдэнэ. Одоогоор хүргэлт үнэгүй. Хүргэлтийн хураамж тогтоогдсон тохиолдолд захиалга хийх үед төлбөрийн дүнд урьдчилан харуулна.
4.2. Хот доторх хязгаар:
4.3. Орон нутгийн хүргэлт: Орон нутгийн унаанд захиалга баталгаажсанаас хойш 24–48 цагийн дотор найдвартай баглаа боодолтойгоор хүлээлгэн өгнө. Унааны хөлсийг хэрэглэгч бараа хүлээн авахдаа хариуцна.
4.4. Хүлээн авах үеийн шалгалт: Хэрэглэгч барааг хүргэлтийн ажилтнаас хүлээн авахдаа савлагааны битүүмжлэл, хайрцагны бүрэн бүтэн байдал, захиалсан бүтээгдэхүүн мөн эсэхийг газар дээр нь шалгаж хүлээн авна.
IIНУУЦЛАЛЫН БОДЛОГО
"Наран Америк Бараа" нь Монгол Улсын "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль"-ийг чанд мөрдөж, үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийн аюулгүй байдлыг дараах нөхцөлөөр хамгаална.
1. Цуглуулах мэдээлэл
Бид үйлчилгээ үзүүлэх явцдаа дараах мэдээллийг хэрэглэгчийн зөвшөөрөлтэйгөөр цуглуулна:
- Овог, нэр, холбоо барих утасны дугаар
- Цахим шуудан (и-мэйл) хаяг
- Бараа хүргүүлэх нарийвчилсан хаяг (дүүрэг, хороо, байр, орцны код гэх мэт)
- Худалдан авалт, захиалгын түүхийн мэдээлэл
2. Мэдээллийг ашиглах зорилго
- Захиалгыг баталгаажуулах, савлах, заасан хаягт түргэн шуурхай хүргэх;
- Хүргэлтийн цаг тохирох болон хүргэлттэй холбоотой асуудлаар утсаар холбогдох;
- Захиалгын төлбөрийн баримт (И-баримт) үүсгэж, илгээх;
- Хэрэглэгчийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх;
- Хэрэглэгч зөвшөөрсөн тохиолдолд шинэ бараа, хямдрал урамшууллын мэдээлэл хүргэх.
3. Мэдээллийн аюулгүй байдал
3.1. Бид хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд худалдахгүй, арилжааны зорилгоор түгээхгүй.
3.2. Захиалгыг хүргэх зорилгоор хүргэлтийн ажилтан эсвэл гэрээт байгууллагад зөвхөн шаардлагатай мэдээллийг (нэр, утас, хаяг) дамжуулна.
3.3. Хууль хяналтын байгууллагын албан ёсны шаардлагаас бусад тохиолдолд мэдээллийг задруулахгүй байх үүргийг Компани хүлээнэ.
4. Cookie болон аналитик
4.1. Вэб сайт нь сагс, нэвтрэлт, хэлний сонголт зэрэг ажиллагаанд зайлшгүй шаардлагатай cookie болон хөтчийн санах ойг ашиглана.
4.2. Хэрэглэгч cookie мэдэгдэл дээр “Зөвшөөрөх” дарсан тохиолдолд л сайтын хэрэглээг сайжруулах зорилгоор Google Analytics болон Meta (Facebook)-ийн аналитик хэрэгслийг ачаална. “Зөвхөн чухал” сонгосон бол эдгээрийг ачаалахгүй.
4.3. Сонголтоо өөрчлөх бол хөтчийнхөө энэ сайтад хадгалсан мэдээллийг устгахад cookie мэдэгдэл дахин гарна.
IIIБАРАА БҮТЭЭГДЭХҮҮН БУЦААХ, СОЛИХ ЖУРАМ
Үнэртэй ус болон гоо сайхны бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд, ариун цэвэр, хувийн эмзэг хэрэглээнд шууд хамаардаг бараа тул доорх журмыг хатуу мөрдөнө.
- Үйлдвэрийн битүүмжлэлтэй бараа: Гаднах гялгар хальс, үйлдвэрийн лац, хамгаалалтын наалт гэмтээгүй, хайрцаг үзэмжээ алдаагүй тохиолдолд хүлээн авснаас хойш 24–48 цагийн дотор өөр бараагаар солиулах хүсэлт гаргаж болно.
- Шүршигч толгой (пульверизатор) ажиллахгүй байх.
- Савлагаа хагарсан, гоожсон байх.
- Буруу бараа: Захиалсан бараанаас өөр кодтой/нэршилтэй бараа андуурагдаж хүргэгдсэн (хүлээн авснаас хойш 24 цагийн дотор холбогдон зургаар баталгаажуулна).
- Үйлдвэрийн гялгар хальс, лац, лацны наалт задарсан.
- Үнэртэй усыг туршиж шүршсэн, хэрэглэсэн.
- "Үнэр нь төсөөлснөөс өөр байна", "Үнэр нь таалагдсангүй", "Арьсанд тохирохгүй харшил өглөө" гэсэн шалтгаанаар задлагдсан бүтээгдэхүүн.
- Хэрэглэгчийн буруутай үйлдлээс болж хагарсан, гэмтсэн бүтээгдэхүүн.
3. Тээврийн зардал ба мөнгө буцаан олгох
3.1. Хэрэглэгчийн хүсэлтээр (лац задраагүй барааг солих) гарах хүргэлтийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
3.2. Дэлгүүрийн буруугаас шалтгаалсан буцаалтын хүргэлтийн зардлыг Дэлгүүр хариуцна.
3.3. Буцаалтын төлбөр нь барааг шалгаж хүлээн авснаас хойш ажлын 1–3 хоногт хэрэглэгчийн өөрийн нэр дээрх данс руу шилжинэ.
